Кэти Холмс шинэ залуутай болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Том Крузаас салснаас хойш Кэти Холмсын шинэ сонирхолтой амьдрал эхэлсэн байна.

Түүний Holmes&Yang брэндийн хувцаснууд дэлгүүрийн лангуун дээрээс дорхноо алга болж, жүжигчин бүсгүйн зураг сонин сэтгүүлийн нүүрнээс салахаа байжээ.

Түүнээс гадна Кэти аль хэдийн дурлалын шинэ роман үүсгээд амжсан бололтой.

Саяхан түүнийг нэгэн сонирхолтой эртэй хамт байхыг харжээ. Тэр залуу түүнийг таксинд суулгаж өгөнгөө салж ядан их л дотно харьцаатай байгаа нь ажиглагдсан байна.

Папарацциудын олж мэдснээр энэ бол өмгөөлөгч Жонатан В.Вольф ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top