CNN-ийн ерөнхийлөгч оны сүүлээр суудлаа өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Дэлхий дахинд хамгийн олон үзэгчтэй мэдээллийн томоохон агентлаг CNN-ний ерөнхийлөгч Жим Валтон энэ жилийн сүүлээр суудлаасаа огцорно хэмээн албан ёсоор мэдэгдэл хийлээ. Өнгөрсөн Пүрэв гаригт Жим нийт ажилчдадаа зориулан тэмдэглэл бичсэнээ зарласан бөгөөд тус тэмдэглэлд түүний ажлын анхны гараанаас эхлээд огцрох хүртэлх 32 жилд болсон үйл явдлуудыг багтаажээ. Валтон ажиллах хугацаандаа хэд хэдэн дэвшилтэт технологи бий болгосон бөгөөд нимгэн дэлгэцтэй телевиз, дижитал үүсгүүрийн гар утас зэрэг юм. Жимийн талаар хамтран зүтгэгч компанийн гүйцэтгэх захирал Фил Кент “Жимийн хамгийн давуу чанар нь хүнд маш их урам хайрладаг. Ямар нэг зүйл бүтэлгүйтэж эхлэх үед надад маш их тусладаг” хэмээн ярьжээ. Дашрамд дурьдахад, Жим Валтон CNN байгуулагдсанаас нэг жилийн дараа буюу 1981 оноос сэтгүүлчээр ажиллаж эхлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top