Лэди Гага кинонд тоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Хөгжмийн ертөнцөд өөрийн хэв маягийг тодорхойлж чадсан этгээд стиль, имижээрээ ялгардаг дуучин Лэди Гага “Born this way” аялан тоглолтоо хийж байгаа билээ. Мөн дуучин Лэди Гага дуулахаас гадна жүжигчний карьераа эхлүүлсэн байна. Тэрбээр найруулагч Роберт Родригесийн гурамсан зохиолоор бүтээж буй “Machete kills” кинонд Ла Камелоен хэмээх бүсгүйн дүрд тоглож байгаа гэнэ. Киноны тухай мэдээлэл, албан ёсны танилцуулга реклам нь хараахан цацагдаж эхлээгүй байгаа ч найруулагч Роберт Твиттер хуудастаа Лэди Гагагийн зураг бүхий анхны мэдээллийг байршуулсан юм. Энэ кинонд Гагагаас гадна Жессика Альба, Гибсон, Чарли Шийн, Зое Салдана нар тогложээ.  Мөн “Machete kills” кино ирэх сард нээлтээ хийх аж.     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top