Сансарт 32 “найзын” хамт ниснэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Орос, Америкийн сансрын нисэгч Е.Тарелкин, О.Новицкий, В.Форд нар ирэх аравдугаар сарын 15-нд Олон улсын сансрын станц руу 32 “найзын” хамт хөөрөх болжээ. “Союз” хөлгийн шинэ “гишүүнээр” сонгогдсон загаснууд сансрын нөхцөл дэх цацрагт идэвхт орчинд хэрхэн амьдрахыг судлах юм.

К.Форд хэлэхдээ “Энэ удаагийн туршилт хамгийн сонирхолтой байх болно. Жингүйдлийн орчинд 90 хонохдоо загаснууд Японд үйлдвэрлэсэн өндөр технологийн аквариумд байрлана. Тусгай программчлагдсан “ухаантай” аквариум загаснуудыг гэрлэн дохиоллын дагуу хооллоно” гэв.

Саяхан НАСА-гийн эрдэмтэд өт сансарт урт насалдгийг тогтоожээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top