Пугачёва, Галкин нар удахгүй хүүхэдтэй болох гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Зөн билэгтэн Мохсен Нарузийн өгүүлснээр бол Галкин, Пугачёва нарын гэр удахгүй бүл нэмэх бололтой.

Хэрэв түүний урьдчилсан таамагт итгэх юм бол Алла Пугачёва, Максим Галкин нар тээгч эхийн тусламжтайгаар удахгүй хүүхэдтэй болох аж. Мөн тэрээр хосуудын гэр бүлд маш сайн, тааламжтай уур амьсгал зонхилж байна гэжээ.

Бас: “Тэд бие биедээ үнэхээр тохиромжтой хосууд юм. Хоорондын насны зөрүүнээс үл хамааран тэд энергийн хувьд маш зохицолтой бөгөөд амьдралын баяр баясгаланг жинхэнээсээ мэдэрч чадаж байна. Тэд өчүүхэн жижиг зүйл дээр ч бие биендээ түвэг уддаггүй юм байна. Эмэгтэй нь овсгоотой, туршлагатай, эрэгтэй нь хурц ухаантай, өөрийн сэтгэл хөдлөлөө сайн хянаж чаддаг” гэжээ.

Энэ бүхэн үнэн эсэхийг бидэнд цаг хугацаа харуулах болно.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top