Бритни Спирс яаран гэрлэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Дуучин бүсгүй америкийн Х-Фактор шоунд оролцсоноор амьдрал нь эрс өөрчлөгдсөн байна.

Сүүлийн үед Бритни Спирс гэрлэх талаар яаран зарласандаа харамсах болжээ. Хуримаа яаравчлахын тулд түүний сүйт залуу Жейсон Травик санхүүгээс бусад зүйлийг нь зохицуулах асран хамгаалагчийн эрхтэй болсон аж. Мөн ирээдүйн хосууд маань хоорондоо маргалдах нь ихэссэн гэнэ.

Х-Фактор түүнийг амьдралд буцааж авчирлаа хэмээн Бритни ойр дотныхондоо ярьсан байна. Тэрээр одоо өөрийн галбир, эрүүл мэнддээ ихээр анхааран, хуучны хоббигоо сэргээж эхэлсэн аж. Дуучин бүсгүйн урьдын адил гоё сайхан хувцас авч өмсөн эргэн тойрныхондоо гайхуулан алмайруулах хүсэл нь сэргэсэн байна. Энэхүү хүслээ амьдралд хэрэгжүүлэхэд нь Шопоголик сайт ихээхэн тус болж байгаа аж. Тэндээс бараг бүх дэлгүүрийн акц, худалдаа, хямдралын талаар хангалттай мэдээлэл олж авах боломжтой юм байна.

Бритнийн ингэж өөрчлөгдөж буй байдал түүний сүйт залууд төдийлөн таалагдахгүй байгаа бололтой. Бритни сүйт залуугаасаа хамаарах нь ихэд багасан, ойрын үед гэрлэх талаар төдийлөн бодохыг хүсэхгүй байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top