Өргөж авсан америк эцэг эхээсээ зугатжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

АНУ-д Оросоос авсан өргөмөл хүүхэддээ харгис хэрцгий ханддаг байсан гэр бүлийн хосуудыг байцаан шалгах ажиллагаа явагдаж байна.  

8 настай Даниил Кручин шөнө дундын үед түүнийг зоддог байсан америк аав, ээжээсээ зугатан гэрээсээ оргож, ойролцоо хөршийнхөөсөө тусламж хүссэн байна. Виржини мужийн Бристоу хотхоны нэгэн айлд шөнийн 1 цагийн үед хаалганы хонх дуугарч , гэрийн эзэн Рон Крэмер хаалганы гадна 8 настай хүүг олж харсан аж. Тэрээр хүү төөрчихлөө хэмээн өгүүлсэн боловч хэдэн минутын өмнө хаана байсныг нь асуухад санахгүй байна гэжээ.

Хүүг эхнэртэйгээ ярьж байх хооронд гэрийн эзэн цагдаад дуудлага өгч 5-7 минутын дараа цагдаагийнхан ирсэн байна. Тэд бяцхан хүүтэй ярилцаж байх үед зарим зулгаралт ажиглагдсан ба хүүгийн цамцыг тайлангуут бүх бие нь хөх алаг, шарх сорви болсон байжээ. Тэдгээрийн зарим нь шинэвтэр, зарим нь хуучин байснаас харахад тухайн хос хүүг нилээн удаан хугацаанд тамлан зовоож байсан бололтой.

Цагдаагийн офицер Жонатан Перокийн өгүүлснээр харгис эцэг эх хоёрыг тэр даруй баривчилсан аж. Нөхөр нь цэргийн флотын дэслэгч ба эхнэр нь гэртээ өөрийн төрсөн 6 хүүхдээ хардаг аж. Орос хүүг 5 жилийн өмнө Тула хотод өргөж авсан ба нэрийг нь Дэниэл Алекзандер болгон өөрчилжээ.

41 настай Эмми, 39 настай Мэтью Свиней нарыг урьдчилсан байдлаар батлан даалтад гарган тус бүрийг 20 мянган доллараар торгосон байна.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top