Оддын энэ жилийн загвар: Нарны шил /фото/

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Орчин үед нарны шил зөвхөн нарны туяанаас нүдийг хамгаалах бус, өөрийн стиль имижийг тодорхойлоход гутал цүнхнээс дутахааргүй ач холбогдолтой болжээ.

Нарны шил худалдаж авах үед линз ба хүрээний өнгө чухал үүрэгтэй. 2012 оны нарны шилний хүрээний хамгийн загварлаг өнгүүд нь хар, хүрэн, саарал, цагаан, мөн ирвэс, алаг тахь, тогос, яст мэлхий гэх мэт амьтдын өнгийг санагдуулам, бас неон өнгөнүүд моодонд орж байна.

Нарны шилний хүрээ нь металл эсвэл хуванцар, өргөн эсвэл нарийн ямар ч байж болно, гол нь бусад хэрэгслүүдтэйгээ өнгө зохицож байвал илүү тохиромжтой, бас зүүхэд өөрт чинь тааламжтай мэдрэгдэж байвал тэгээд л гүйцээ.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top