Египетчүүд охидоо жуулчдын “секс-боол” болгож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

Зарим египетчүүд гадаадын жуулчдад “зуны эхнэр” хэмээх үйлчилгээ үзүүлдэг болжээ.

500-5000 долларын хэлбэлзэлтэйгээр жуулчид “зуны гэрлэлтийг” залуухан египет охидтой хийх боломжтой ажээ. Олон эцэг эхчүүд ийм маягаар охидоо “секс-боол” болгохоор өгч байна хэмээн АНУ-ын хүний наймаатай тэмцэх хэлтсийн илтгэлд өгүүлсэн байна.

Эдгээр охидын олонх нь секс-боол болж байгаагаа мэдэлгүй, гадаадын иргэнтэй гэр бүл болчихлоо хэмээн эндүүрдэг аж. Үүний тулд эцэг эх нь бүх шаардлагатай бичиг баримтыг хуурамчаар үйлддэг ба ихэнх “зуны эхнэрүүд” нь насанд хүрээгүй охид байдаг ажээ. Хэдэн долоо хоногийн дараа “нөхөр” нь гэв гэнэт хэл үггүй нисээд алга болчихоор тэдгээр бяцхан охидод их хүндээр тусдаг гэнэ.

Египетийн хуулиар эхнэр нөхрийн насны зөрүү 10-аас илүү байж болохгүй, мөн зочид буудалд гэрлэлтийн баталгаагүй бол өрөө өгдөггүй учраас бүх зүйлийг хуурамчаар бүрдүүлдэг байна. Ингэснээрээ гадаадуудыг элдэв хэл амнаас чөлөөлж, “зуны гэрлэлтээс” төрсөн хүүхдүүд болон “эхнэрүүдэд” нийгмийн зүгээс таагүй ханддаг тул олонх охид янхан болж хувирдаг ажээ.

Цөөн тооны охид гэр бүлээ тэжээх мөнгө олохын тулд өөрсдөө зориуд “зуны эхнэр” болдог байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top