“Spice Girls” хамтлаг Олимпоор эргэн нэгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

1990-ээд оны үед залуусыг байлдан дагуулж байсан Английн “Spice Girls” охидын хамтлаг Лондоны олимпийн хаалтын ажиллагаан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор болжээ.
1994 онд байгуулагдсан "Spice Girls" хамтлаг 2000 онд албан ёсоор тарснаа зарлаж байсан юм. Үүнээс хойш долоон жилийн дараа охидын хамтлаг дэлхийгээр аялан тоглолт хийсэн билээ. Энэ үеэр тэд таван улсад 47 концерт тоглож, хит дуунуудынхаа цомгийг гаргасан юм.

Энэ удаа охидын хамтлагийн таван гишүүн дахин нэгдэж Жери Холлиуэлл, Эмма Бантбн, Мелани Чисхолм, Мелани Браун, Виктория Бекхэм нар олимпийн хаалт дээр бусад оддын хамт ая дуугаа өргөх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top