АНУ-ын эрдэмтэд өндөгний харшлыг эмчлэх аргыг нээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

Өндөг илчлэг сайтай хүнсний бүтээгдэхүүн ч гэлээ хэтрүүлж хэрэглэвэл хор болдог. Хордлого даамжирвал амь насаа алдах ч тохиолдол бий. Манай улсад төдийлөн тохиолдоод байдаггүй өндөгний харшил бусад улс оронд түгээмэл байдаг ажээ. Тэр дундаа АНУ-д өндөгний харшилтай хүн хамгийн олон байдаг бөгөөд бага насны хүүхдүүдийн 2.5 хувь нь өндөгний хордлоготой төрдөг байна. Тиймээс тус улсын эрдэмтэд уг харшлыг эмчлэх арга замыг олон жил хайсны эцэст өнгөрсөн долоо хоногт хялбар аргаар эмчлэх аргыг олжээ. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд туршилтдаа өндөгний харшилтай 55 хүүхдүүдийг хамруулжээ. Хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид нь 22 сарын турш идэж буй хоол хүнсэнд нь нунтаг өндөг бага хэмжээгээр хийж өгсөн байна. Туршилтын эцэст хүүхдүүдийн 75 хувь нь хоёр өндөг идсэн ч ямар нэгэн харшилсан зүйл илрээгүй байна. Тиймээс эмч нар хүнсний бүтээгдэхүүний харшлыг эмчлэхийн тулд харшил үзүүлээд байгаа бүтээгдэхүүнийг хоолондоо бага тунгаар хэрэглэж дасгах хэрэгтэйг зөвлөжээ.            

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top