Англид ер бусын биет илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

Daily Mail мэдээлснээр Британийн биологчид хамгийн сонин амьд биетийг бараг хаяанаасаа олсон байна. Энэ нь 60 нүдтэй өт хорхой аж.

Ердөө 12 миллиметр урттай боловч асар олон нүдтэй энэхүү амьтныг “Зэрлэг байгалийн итгэл” сангийн тэргүүн Брайан Эвершам Кембрижийн ойролцоох нэгэн газраас олжээ. Шинэ сонин амьд биетийг ихэвчлэн Шинэ Зеланд, Африк, Карибын тэнгисийн арлууд зэрэг европчуудын хувьд харьцангуй онгон зэрлэг байгалиас нээж олдог ажээ.

Их Британийн байгалийн хувьд бараг судлагдаад дууссан гэж болохоор хэдий ч ертөнц дээрх хамгийн ер бусын амьтнаар эрдэмтэд нэрлээд байгаа энэхүү биетийг Манант Альбионы газар нутгаас олсон байна. Түүнтэй ойролцоо төрлийнх гэхээр амьтан Англид байхгүй ба Хойд Ирланд, Шотландад байдаг хорхойтой ч төсгүй ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top