АНУ-ын ерөнхийлөгчидтэй холбоотой түүхэн баримтаас...

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

1.      Жорж Вашингтон морь унах дуртай байжээ. Гэхдээ тэрээр өөрийнхөө унах гэж байгаа морийг маш цэвэрхэн эсэхийг шалгадаг байсан гэнэ. Ямар сайндаа л нэг удаа бүр мориныхоо шүдийг цэвэрлэсэн эсэхийг шалгаж байхав дээ.

2.      Жон Квинси Адамс өдөр болгон үүр цайх үеэр Потомак голд усанд шумбадаг байсан бөгөөд энэ зуршлаа хэзээ ч зөрчиж байгаагүй гэдэг. Бүр хамгийн хайртай усны хувцсаа ч өөрчлөлгүй 10 жил болсон байна.

3.      Эндрю Жэксоны хувьд дуэльд үхэн хатан дурладаг нэгэн байжээ. Нэгэн удаагийн дуэль хийх үеэрээ тэр цээжиндээ шархдсан боловч эмч нар сумны хэлтэрхийг нь авч чадаагүй байна. Тэгээд насан туршдаа тэрхүү дуэлийг санан дурсах хараал идсэн хэлтэрхийтэй явсаар өөд болсон юм.

4.      Уильям Гаррисоны тангараг өргөх ёслол 1841 оны өвлийн тэсгэм хүйтэн өдөр болжээ. Гэтэл шинэ ерөнхийлөгч уушигны хатгаа авчихаж. Харин хатгаа нь үе мөч, зүрхэндээ орсноор сарын дараа АНУ-ын тэргүүн хорвоог орхисон байна. Тэр хамгийн богино хугацаанд төрийн эрх барьсан юм.

5.    Жон Тайлер бол АНУ-ын ерөнхийлөгчдөөс хамгийн их хүүхэдтэй нь. Тэр анхны эхнэрээсээ найм, хоёрдохоосоо нь долоон хүүхэдтэй байж. Түүний хамгийн бага хүүхэд нь 60-тай байхад нь төрсөн гэдэг.

6.      Миллард Филлмор Оксфордын их сургуулийн хүндэт докторын хэргэмээс татгалзаж байв. Тэрээр өөрийгөө шинжлэх ухааны салбарт юу ч хийгээгүй, юу ч хийж чадахгүй хүн хэмээжээ.

7.      Жеймс Бьюкенан бол АНУ-ын цорын ганц эхнэргүй ерөнхийлөгч байсан. Тэр амьдралдаа цорын ганц нэг удаа сүй тавьж байсан ч хайртай бүсгүй нь гэнэтийн ослоор нас барснаас хойш дахин гэрлэх талаар бодохоо больсон гэнэ.

8.    Ерөнхийлөгч Авраам Линкольн хаана ч, хэзээ ч нөгөө алдарт цилиндр малгайгаа өмсөөстэй. Гэтэл тэр цилиндрт нь захиа, санхүүгийн тооцооны эмхтгэл болон хуулийн төсөл хүртэл хадгалагдан түүнтэй хамт “аялдаг” байжээ.

9.    Эндрю Жонсон хэзээ ч сургуульд сурч байгаагүй нэгэн. Түүнийг 17-тойд нь уншиж сурахад ирээдүйн эхнэр болох Элиза МакКардел зааж өгчээ.

 

10.    Хамгийн тамхичин ерөнхийлөгч бол Улисс Грант юм. Тэрээр амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл  өдөр 20 ширхэг навчин тамхи татдаг байсан гээч… Улисс хоолойны хорт хавдраар нас баржээ.

 

11.    Бенжамин Гаррисон цахилгаан гэрлийг үздэггүй хүн байж. Тэрээр өөрийг нь цагаан ордонд ирэх үед бүх гэрлийг унтраан зөвхөн лаа эсвэл дэнлүү асаасан байхыг шаарддаг байсан гэдэг.

 

12.    Теодор Рузвельтийг нэгэн удаа ан хийж байхад нь эх байвгай бамбаруушынхаа хамт үхсэн байхыг олжээ. Түүний дараахан ерөнхийлөгчийн санаачлагаар баяхан байвгайны чихмэл тоглоом худалдаан гарч түүнийгээ “Teddy Bear” хэмээн нэрлэжээ. Харин Тедди гэдэг нь Теодор гэсэн нэрний энхрийлсэн товч дуудлага гэнэ шүү.

 

13.    Цэргийн дарга ерөнхийлөгч болох Дуайт Эйзенхауэр мастер гал тогоонд дурлагч нэгэн байлаа. Тэр ч үүднээсээ өнөөг хүртэд Америкчуудын хэрэглэх дуртай хэд хэдэн хоол амтлагч супны жорыг тэр бий болгосон байна.

 

14.    Жон Кеннеди Америкийн түүхэнд ерөнхийлөгч болсон хамгийн анхны бойскаут аж.

 

15.    Линдон Жонсоны тухайд гэвэл тэрээр хамтрагчиддаа болон зочиддоо бэлэг өгөх дуртай нэгэн байжээ. Гэхдээ цахилгаан шүдний сойз өгөх дуртай. Тэр өөрийнх нь намтар түүхийг бичсэн нэгэн эрхэмд 10 жилийн дотор 120 шүдний сойз бэлэглэжээ.

 

16.    Жеральд Фордыг эцэг эх нь өргөмөл хүүхэд нь гэдгээ 12-той байхад нь хэлжээ.

 

17.    Жимми Картер түүхэн роман бичсэн анхны ерөнхийлөгч. Романы нэр нь “Зөгийн үүр”. Гэхдээ энэ бүтээлээ тэрээр албан тушаалаасаа буусныхаа дараа дуусгасан байна.

 

18.    Том-Жорж Буш мексик болон хятад гал тогоонд үнэхээр дуртай. өөрөө ч ийм төрлийн хоол сайн хийдэг гэнэ. Гэхдээ халуун ногоонд тийм ч их дуртай биш гэнэ. /Тэгвэл яаж хятад хоолыг мэдрэх юм бэ, тиймээ/

 

19.    Билл Клинтон ерөхийлөгч байхдаа нэг хачирхалтай тушаалыг гаргаж байжээ. Тэр нь юу гэхээр өөрийн муур Соксадаа зориулан тусгай интернет-сайт нээх тухай байжээ.

By Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top