Майкл Жексоны ээж олджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

Бид өмнө нь алдарт дуучны ээж сураг тасраад долоо хонолоо хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр Кэтрин Жексон хатагтай хаана байгаа сураг гарсан байна.

Түүнтэй хамт явсан охин Ребби нь хамаатнуудтайгаа холбоо барьж ээжийнхээ талаар мэдээлсэн аж. Одоогоор Жексоны ээж Орегон мужийн нэгэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа ба утсаар харилцахыг эмчийн зүгээс хориглосны дагуу гэрийнхэнтэйгээ холбоо барихгүй байсан ажээ.

Энэхүү явдал нь тэдний гэр бүлд сүүлийн үед үүсээд байгаа тааламжгүй уур амьсгалыг тодорхой хэмжээгээр харуулж байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногт ах дүү таван Жексон талийгаач попын хааны гэрээслэлтэй холбогдуулан түүний өмгөөлөгчид уур хилэн бүхий захидал бичицгээсэн аж. Тэрхүү гэрээслэлийн дагуу талийгаачийн бүх өв хөрөнгө зөвхөн ээжид нь шилжин, бусад ах дүү нарт нь сохор цент ч олдохооргүй байгаа юм байна.

Сэтгүүлчдийн үзэж буйгаар охин Ребби нь тэдний хоорондын харьцааг хүндрүүлэхийн тулд ээжийгээ зориуд хамаатнуудтай нь холбоо бариулалгүй удаасан байж болзошгүй гэжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top