Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцлоо. Наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт болон соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Мөн үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдааны салбар хороод бэлтгэл ажлаа үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны харьяа “Шагайн харваа”-ны тэмцээнийг зохион байгуулах салбар хороог Зам, тээврийн яам хариуцан ажиллаж байна.
Тус салбар хорооны даргаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай ажиллаж байгаа бөгөөд баяр наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох хурлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
2026 оны Үндэсний их баяр наадам түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ “Дэлхийн адууны өдөр”-ны хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 1 )
Баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд холбогдох хурлуудыг зохион байгуулжээ ч гэх шиг ажил биш хурал хийсэн юм бна л даа чааваас.