Өмнөд Солонгосын Нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Монгол Улсад ирнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өмнөд Солонгосын Нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Чун Дон-Ён “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болжээ. Тэрээр Монгол Улсад анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм.

Нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Чун Дон-Ён хурлын эхэнд үг хэлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн солонгосын хойгийн энх тайвнаар зэрэгцэн орших бодлогыг дэмжиж, Монголын Засгийн газрын төлөлөлтэй уулзаж, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцох аж. Хэдийгээр энэ удаагийн уулзалтад Умард Солонгосын төлөөлөл оролцох нь тодорхойгүй байгаа ч хэрэв оролцвол Засгийн газрын бодлогоо танилцуулж, энх тайвнаар зэрэгцэн орших нь чухал гэдгийг уриална гэж албан мэдээлэлд дурджээ.

Өмнөд Солонгосын Нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Чун Дон Ён "Улаанбаатарын яриа хэлэлцээ"-нд тусгай үг хэлж, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй Солонгосын хойгийн энх тайвнаар зэрэгцэн орших боломжийн талаар санал солилцоно. 

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь 2014 онд анх эхэлж, Монгол улсын олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуу, тэдгээрийг шийдвэр арга замыг хэлэлцэж ирсэн юм. Умард Солонгосын тухайд 2014-2018 оны хооронд оролцсон боловч 2019 оноос хойш яамр нэгэн байдлаар оролцоогүй байна.

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" энэ сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн бага хуралд 25 орны 250 орчим төлөөлөгч оролцох юм. Энэ удаагийн бага хурлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжийн талаар ярилцаж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, тогтвортой арга замыг эрэлхийлэн, аюулгүй байдлын шинэ сорилтууд, түүний дотор хиймэл оюун ухааны зүгээс тулгарч буй асуудлын талаар хэлэлцэх юм. Мөн Монгол Улс “уулзвар” дээр нь орших Төв Ази, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, сорилтууд болон хоёр бүс нутгийг холбох ногоон эрчим хүчний коридорын талаар ярилцаж, бодлогын асуудлуудаар зөвлөлдөх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top