Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын боломжуудыг өргөжүүлж, гадаад гүйлгээний гарцыг хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч ирсэн. Бид одоогийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.
Тэр дундаа БНХАУ руу төлбөр тооцоо, гадаад гуйвуулга хийх шийдлийг хүртээмжтэй хүргэж, харилцагчдад юанийн төлбөр тооцоогоо төрөл бүрийн сувгаар, сонголттой гүйцэтгэх боломжийг олгодог.
БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийх сонголтууд:
БНХАУ-д төлбөр тооцоо хийх сонголтууд:
БНХАУ-д төлбөр тооцоо хийх төрөл бүрийн аргууд байдаг ч ямар үйлчилгээ авахаасаа хамаарч төлбөрийн хэрэгслээ зөв сонгож, найдвартай, шуурхай хувилбарыг сайтар судлан ашиглахыг харилцагч танд зөвлөж байна. Голомт банк таны хэрэгцээ шаардлагад нийцсэн гадаад гуйвуулгын үйлчилгээг үзүүлж, юанийн гүйлгээг илүү хялбар, хурдан гүйцэтгэх боломжийг санал болгож байна.
Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу.

Сэтгэгдэл ( 0 )