Өмнөговь аймагт зам тээврийн осол гарч, нэг хүн НАС БАРЖЭЭ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Улаан эрэг гэх газарт зам тээврийн осол гарсан байна" гэсэн мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 20 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “Б” нь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 20 настай, эрэгтэй “Ж” нас барсан хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, орон нутгийн замд хурдаа тохируулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top