Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 19

 

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна.

  • Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт, 
  • Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд, 
  • Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд, 
  • Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд, 
  • Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд, 
  • Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

 “Чойбалсан групп”, “Багануур мах маркет”, “Агро нэгтгэл трейд” компанийн үйлдвэрээс 15.3 тонн нөөцийн мах дээрх цэгүүдэд хүргэгджээ. Нэг удаад гурав хүртэлх уут мах буюу савлагаанаасаа шалтгаалж 4,5-6 кг хүртэлх мах борлуулж, иргэдэд төлбөрийн баримт өгч байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(66.181.183.190) 2026 оны 05 сарын 22

Бөөн очер...

0  |  0
Зочин(66.181.178.50) 2026 оны 05 сарын 19

Нөөцийн мах хямд борлууллаа гээд захын махны үнэд нөлөөлж, үнэ буулгаж чадах уу, нөөцийн мах дуусахаар яах вэ

0  |  0
Top