
Үндэсний хэмжээний томоохон төсөл болох ‘’Наадгай’’ уралдаант шоу нэвтрүүлэг 2026.05.17ны өдрөөс эхлэн NTV телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Тус шоу нь Монгол орны 21 аймгаас цугласан 18-45 насны эрэгтэй эмэгтэй нийт 100 оролцогчдоос бүрдсэн үндэсний хэмжээний анхны томоохон шоу нэвтрүүлэг гэж хэлж болно.
Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, түүний утга учрыг өнөөгийн залууст уралдаант шоу нэвтрүүлгээр дамжуулан харуулсан "Наадгай" шоу нэвтрүүлэг нь Монгол орны үзэсгэлэнт байгалд зураг авалт хийгдсэн төдийгүй Монгол хүний ур ухаан, хурд хүч, тэсвэр тэвчээрийг шалгасан олон сонирхолтой даалгаварыг 100 оролцогч биелүүлж, цорын ганц ялагч 150 сая төгрөгийн эзэн болох юм.
Нэвтрүүлгийг үзсэн үзэгчдийн дунд ‘’Наадгай’’ шоу нэвтрүүлэг ‘’Physicial Asia’’-г дуурайсан уу гэсэн асуулт урган гарчээ.
Тэгвэл тус шоу нэвтрүүлэг нь 2025 оны 4-р сараас эхлэн бэлтгэл ажилдаа орж, 6 сараас зураг авалт нь эхэлсэн бөгөөд "Physicial Asia" нэврүүлгийг цацагдаж эхлэхэд зураг авалт аль хэдийн 50 хуввдаа орсон байжээ.
Тус шоу нэвтрүүлэг нь ямарваа нэг дотор павелион, студид зураг авалт хийгдээгүй бөгөөд зэрлэг онгон байгалд зураг авалт хийгдсэнээрээ онцлог.
Мөн шоу нэвтрүүлгийн оролцогчид нь Монгол орны өнцөг булан бүрээс цугларсан 2000 гаруй хүнээс шалгаран гарсан энгийн хүмүүс оролцож байгаагаараа гадаадын шоу нэвтрүүлэгээс онцлогтой ажээ.
.png)




Сэтгэгдэл ( 0 )