Америкийн худалдааны танхимын (AmCham Mongolia) тавдугаар сарын уулзалт өнөөдөр (2026.05.19) боллоо. Энэ үеэр тус худалдааны танхимынхан салбарт хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж буй ажлын талаар тодорхой саналууд дэвшүүлсэн юм. Уулзалтад Эрчим хүчний сайд Б.Найдалаа оролцож, эрчим хүчний салбарын шинэчлэл, тулгамдаж байгаа сорилтууд, хөрөнгө оруулалтын боломжийн талаар мэдээлэл өгөв.
Монгол Улс нэн түрүүнд чадлын дутагдлаа шийдвэрлэх шаардлагатайг салбарын сайд онцлоод, хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж буй Сэлэнгийн 70 МВт-ын дулааны цахилгаан станц, БНХАУ-аас 80 МВт эрчим хүч импортлох дэд бүтцийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Эрчим хүчний яамнаас таван аймагт хэрэгжих нарны станц, батарей хуримтлуурын систем бүхий төслийн сонгон шалгаруулалтыг анх удаа зарласан. Гүйцэтгэгчийг богино хугацаанд шалгаруулж, барих ажлыг ирэх долоодугаар сард эхлүүлэхээр зорьж буй. Энэ нь цаашид төслүүдийг ийм арга хэлбэрээр хэрэгжүүлэхэд ач холбогдолтой тул салбарын яамнаас анхаарч, шуурхай ажиллаж байгааг дурдсан юм.
Сайд Б.Найдалаа салбартаа баримтлах нэг бодлого, гурван зарчим, хэрэгжүүлэх есөн ажлын талаар танилцуулав. Тэдгээр нь:
Тодруулбал,
Баримтлах гурван зарчмын хүрээнд шаардлагагүй тусгай зөвшөөрлийг болиулах, хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллийг чөлөөлөхөд анхаарч байна. Тухайлбал, хуулиар хориглоогүй мэдээллийг нээлттэй авах дашбоардыг ойрын хугацаанд ашиглах боломж бүрдүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Эрчим хүчний эх үүсвэрийн хольц ямар байхыг 2050 он хүртэл төлөвлөсний сацуу эрчим хүчний шилжилтийн стратеги батлахаар ажиллаж байгааг сайд мөн дуулгалаа.
Оролцогчдын зүгээс үнэ тарифыг өртөгт нь дүйцүүлэх шаардлагатайгаас гадна хөрөнгө оруулагч талтай маргаан үүсвэл удаан хугацаанд үргэлжилдэг, тусгай зөвшөөрөл авахад цаг хугацаа, хөрөнгө их зарцуулж байгаа зэрэгт анхаарахыг хүсэж, сонирхсон асуултууддаа хариулт авлаа.


Сэтгэгдэл ( 0 )