Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

З.Энхлэн | Zindaa.mn
59 минутын өмнө

 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.11-2026.05.17) нийслэлийн 9 дүүрэг, 18 аймгийн 52 суманд аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 48 иргэнийг гаргалаа. 

Нийт дуудлагын 109 нь обьектын гал түймэр, 15 нь ой, хээрийн түймэр, 3 нь газар хөдлөлт, 2 нь хүчтэй салхи шуурга, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top