ТОО | Мөнгөний нийлүүлэлт 51₮ их наяд хүрлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Мөнгөний нийлүүлэлт дөрөвдүгээр сарын байдлаар 51 их наяд төгрөг хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.3 их наяд төгрөгөөр буюу 25.3% өссөн байна. Өсөх болсон цаад шалтгаан нь төгрөгийн хадгаламж, төгрөгийн харилцах, валютын харилцах дансны үлдэгдэл өссөн нь нөлөөлжээ.

Одоогийн байдлаар төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 11.3 их наяд төгрөг байгаа бол төгрөгийн хадгаламж 27.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Төгрөгийн хадгаламжийн 22.3 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 5.1 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж эзэлж байна. Харин валютын хадгаламж 5.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнийг өмнөх сартай харьцуулахад 113.4 тэрбум төгрөгөөр өссөн гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top