Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт 1500 га орчим талбай өртжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Бор-Өндөр" гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 13-ны өдрийн 20:30 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 00:05 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1500 га орчим талбай өртжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top