Цооногийн тогтоол усанд 15 настай хүүхэд ОСОЛДЖЭЭ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн урд нүхэн цооногийн тогтоол усанд 15 настай хүүхэд ороод алга болсон тухай дуудлага 2026.05.12-ны өдрийн 10:55 цагт ОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж буцалтгүй нэрвэгдэгчийг тогтоол усан цооногийн эргээс 3 метр зайд, 3.5 метрийн гүнээс гаргаж, Шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Тухайн тогтоол усан цооног нь 25 метр урт, 20 метрийн өргөнтэй бөгөөд 5-6 метрийн гүн станцын үнс хадгалах сангийн зориулалттай байгууламж юм.

Иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top