Бэлчээрийн ургамал нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйгаагүй байна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйгаагүй, Дундговийн нийт, Ховд, Говь-Алтай, Завханы зарим, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд байна. Өмнөх жил өдийд нийт нутгийн 80 орчим хувьд ургамал цухуйсан байсан бол энэ жилийн хувьд зарим нутгаар бэлчээрийн ургамал оройтож ургаж байна.(1 дүгээр зураг).

 

Цаг агаарын нөхцөлийн онцлог

  • Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1.1...9.6 градус дулаан, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадасны хувьд нийт нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.
  • Ховдын Дарви, Манхан, Булган, Үенч, Чандмань, Цэцэг, Зэрэг, Эрдэнэбүрэн, Баянхонгорын Шинэжинст, Богд, Жинст, Баацагаан, Говь-Алтайн Цогт, Алтай, Бигэр, Дарви, Булганы Хишиг-Өндөр, Өмнөговийн Даланзадгад, Баян-Овоод хөрсний гадарга дээр +45 градусаас дээш хүрч 2-10 хоног халсан байна.
  • Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 18-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баянговьд 29 м/с, Ховдын Зэрэг, Говь-Алтайн Шарга, Баянхонгорын Богд, Баянцагаан, Өмнөговийн Цогт-Овоо, Манлайд 28 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
  • МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, мал төллүүлэх, ямааны ноолуур самнах ажлууд нийт нутгаар хийгдэж байна. 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top