Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн яамны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хөгжүүлэх талаар санал солилцжээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засгийн цогц түншлэлийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Өмнөд Солонгос, Монголын төлөөлөгчид 2024 оны 11 дүгээр сар хүртэл энэ хэлэлцээрийн хүрээнд дөрвөн удаа уулзсан боловч Монголын дотоод нөхцөл байдал болон бусад зүйл дээр тохиролцож чадалгүй зогсонги байдалд ороод байсан юм. Энэхүү уулзалтаар хоёр улсын эрдэс баялгийн хангамжийн сүлжээний талаар чухал заалт оруулахыг Өмнөд Солонгосын талаас санал болгожээ.
Өмнөд Солонгосын зүгээс сүүлийн үед уул уурхай, тэр дундаа газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах сонирхолоо илэрхийлж, Засгийн газрын түвшинд хүчин чармайлт гаргах болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )