Бүгд Найрамдах Итали Улсад 2026 оны тавдугаар сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах Дүрслэх урлагийн Олон улсын Венецийн 61 дэх удаагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчид, кураторын баг тодорлоо.
Монгол Улсын Засгийн газрын “Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” 73 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Венецийн 61 дэх удаагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулж, оролцуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ удаагийн Венецийн биеннальд Монгол Улсыг төлөөлж томилогдсон комиссараар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга О.Байгаль, куратор Ц.Уранчимэг, хамтран куратор Томас Эллер, уран бүтээлч Б.Номин, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм, Г.Гэрэлхүү нар ажиллах юм.
Мэргэжлийн ур чадвар, уран бүтээлийн шинэлэг шийдэл бүхий “Connectivities Across Borders” төслийг толилуулж, Монгол Улсын түүхэн болон орчин үеийн соёл, урлагийн хөгжил, дүрслэх урлагийн чиг хандлага, үндэсний өв соёлын онцлогийг уран бүтээлээрээ илэрхийлэн олон улсын тавцанд сурталчлан таниулах зорилготой юм.




Сэтгэгдэл ( 0 )