Өнгөрсөн долоо хоногт IMC олон улсын математикийн олимпиадыг Монгол дах зохион байгуулагч талууд болон GMIT (German-Mongolian Institute for Resources and Technologies) 2026 оны долоодугаар сарын 22-27-нд Налайх дүүрэгт байрлах GMIT-ийн хотхонд хамтран зохион байгуулахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
IMC (International Mathematics Competitions) бага, дунд ангийн сурагчдын олон улсын математикийн олимпиад нь 1999 оноос анх зохиогдож эхэлсэн бөгөөд дэлхийн олон орнуудыг хамарсан өндөр чансаатай тэмцээн юм. Монгол Улсад анх удаа ийнхүү зохион байгуулагдахаар болсон нь зөвхөн боловсролын салбарт төдийгүй эдийн засаг, аялал жуулчлалын салбарт ч тодорхой давуу талууд үүсэх нөхцөл бүрдэж байна.
Энэхүү олимпиадад дэлхийн математик боловсролоор тэргүүлэгч өндөр чансаатай 30 гаруй улсаас сонгогдож шалгарсан сурагчид оролцож,
IMC олимпиадад Монгол Улсын баг 2010 оноос амжилттай оролцож ирсэн бөгөөд 2026 онд уг олимпиадыг зохион байгуулах эрхийг Монгол улс авч, нийт 80 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор төлөвлөн дотоодын шалгаруулалтын тэмцээнүүд зарлагдсан байна. Уг олимпиадын эхний шат 2026 оны нэгдүгээр сарын 31-нд орон даяар зохион байгуулагдсан бол удаах шат буюу улсын аварга шалгаруулах даваа нь 2026 оны дөрөвдүгээр сарын 18-19-нд "Хүлэг интернэшнл" дунд сургуульд болохоор төлөвлөгджээ. Энэхүү сүүлийн шатнаас шалгарсан сурагчид IMC-2026 олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцох юм.
Өчигдөр дэлхийн математикийн өдөр тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрүүдээр дэлхийн хэмжээний олимпиадыг Монгол Улсдаа зохион байгуулахаар болсон баярт мэдээг олон нийтэд түгээж байгаадаа зохион байгуулагчид баяртай байгаагаа илэрхийллээ.


.jpeg)

Сэтгэгдэл ( 0 )