Төмөр зам болон нисэх хүчний боловсон хүчин говь нутгаас бэлтгэгдэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо "Говийн бүсийн хөгжил" өдөрлөгийг Зам тээврийн яам, Өмнөговь аймаг, Монголын төмөр зам, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн гол зорилго нь тухайн салбарт мэргэжилтэй боловсон хүчин, чадварлаг залуусыг говийн бүсээс, Өмнөговь аймгаас бэлтгэх юм.

Уул уурхайн гол төслүүд хэрэгжиж байгаа бүс нутгийн хувьд аюулгүй тээвэр, дэд бүтэц хамгаас чухал. Төмөр замыг өргөтгөж Даланзадгадтай холбон, импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материалыг хямд татах нөхцлийг бий болгох, ДЦС-ын нүүрс тээврийг тасалдуулахгүй, боловсронгуй болгох зэрэг олон талт ач холбогдлыг тооцох, төмөр замыг баруун бүсийн чиглэлд гаргах, тус салбарт ажиллаж буй говийн аймгуудын ажилчдыг нэмэгдүүлэх талаар өдөрлөгийн үеэр онцоллоо. Мэргэжлээ сонгох насны хүүхэд залуусдаа мэдээлэл өгснөөр Монгол Улсын зам тээврийн хөгжилд нутгийн залуус манлайлан оролцох сонголтоо хийж байгаад баяртай байна.

Мөн Өмнөговь аймагт Олон улсын нисэх онгоцны буудал барих ажил олон жил яригдаж төлөвлөгдөж явсан бөгөөд энэхүү ажлыг яаравчлах, энэ ондоо эхлүүлэхээр болж байна. Ингэснээр нисэх хүчний салбарт мөн л говь нутгийн залуус ажиллаж, түүхэн олон бүтээн байгуулалтыг бий болгоход гар бие оролцох боломжийг нээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top