Бүгд найрамдах Энэтхэг улсын нийслэл Дели хотод болж буй хэт холын марафон гүйлтийн 2026 оны 50 км-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий 50 км-ын зайн уралдаан өндөрлөлөө.
Мастеруудын ангилалд: /60-аас дээш нас/
-Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, "Амор Тэнгис" ХХК-ийн ажилтан, 100 км, 12 цагийн гүйлтийн /Мастер ангилал/ дээд амжилтын эзэн, ОУХМ Мягмаржавын Оюун-эрдэнэ 50 км зайд 04:08:43 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлж, Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тамирчдын бусад амжилтыг танилцуулбал:
-Дархан-Уул аймгийн уугуул, Холбооны шигшээ баг, ”Хурд” марафон гүйлтийн клубийн тамирчин Баяртогтохын Номин-Эрдэнэ 03:20:32 цагийн амжилтаар V байранд шалгарч, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол биелүүллээ.
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, Холбооны шигшээ баг, "Mongolian Elite Runners” клубын тамирчин, Монгол Улсын 6/12 цагийн уралдааны рекордч, ОУХМ Баяраагийн Сарангуа 03:27:33 цагийн амжилтаар IX-байр,
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Холбооны шигшээ баг, ”Хурд” клубийн тамирчин, Монгол Улсын 100 км-ын дээд амжилтын эзэн, ОУХМ Довдонгийн Бадамхатан 03:53:40 цагийн амжилтаар 20-байр эзэлж, багийн нийлбэр дүнгээр Монгол Улс IV байранд орсон түүхэн амжилтуудын эзэд боллоо.
Багийн бүрэлдэхүүн:

Сэтгэгдэл ( 0 )