Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсныхаа дагуу хуулийн төслийг Монголын хөрөнгийн биржийн байранд олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн хүрээнд “Хувийн нэмэлт тэтгэврийн олон улсын туршлага ба хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөлөл”, “Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх боломж ба сорилтууд” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Өнөөгийн байдлаар Монгол Улсад 135.7 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, нийт 63.4 тэрбум төгрөгийн хуримтлалыг бий болгоод байна.
Хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч Монгол Улсад энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул тэдний эрх зөрчигдөх эрсдэл байсаар байна.
Иймд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг холбогдох талуудын оролцоог ханган боловсруулсан нь өндөр ач холбогдолтой болохыг оролцогчид онцолж байв.
Хууль батлагдсанаар;

Сэтгэгдэл ( 0 )