Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянаж чадахгүй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулсан билээ.

Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгасан.

Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зорилгоор тэдний “насны хязгаартай нийгмийн сүлжээ”-нд бүртгэхийг хязгаарлах зорилготой гэж Боловсролын сайд онцолсон. 

Түүнчлэни "Үе тэнгийнхний дээрэлхэл үйлдэгдэж буй нэг орчин нь цахим талбар болсон. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянаж чадахгүй байна. Тохиргооны талаарх мэдлэг сул байна. Иймд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Таван бүлэг 44 заалт бүхий энэхүү анхдагч хуулийн төсөлд насны хязгаартай хэрэглэгч, нийгмийн сүлжээ, нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч гэсэн ойлголтыг тусгаж өгсөн" гэх мэдээллийг өгөөд байна.

Энэ тухай оловсролын сайд П.Наранбаярын мэдээлэлд дахин анхаарал хандуулахыг хүсье.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top