Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар Сангийн яамнаас өнөөдөр (2026.03.13) мэдээлэл хийлээ.
Татварын багц хуулийн төсөлд нийт 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 176 мянга орчим санал авч, нийт саналын 52.4 хувийг тусгажээ. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэдийн НӨАТ болон хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр, нийтдээ 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцоолжээ.
Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах бодлогыг хэрэгжүүлнэ.
Үүнд:
- Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь, 500,000-1,000,000 төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ыг 50 хувь, 1 сая төгрөгөөс давсан хэсгийн НӨАТ-ыг 20 хувиар тус тус буцаан олгоно.
- Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалингийн орлогын 500,000 төгрөг хүртэлх дүнгээс хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 100 хувь хөнгөлнө.
- Үйл ажиллагааны орлоготой иргэдэд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын алба татвар төлөгчийн тайлангийн төслийг бэлтгэн хүргүүлдэг болно.
- Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй ногоон барилгыг нэмэгдүүлэх зорилгоор 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )