RedCarpet I Нөлөөлөгч Ё.Мөнхдэмбэрэлийн тоглосон кино нээлтээ хийлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Нөлөөлөгч Ё.Мөнхдэмбэрэл гол дүрд нь тоглосон “ХатуурЛ” уран сайхны кино нээлтээ хийлээ. Насанд хүрэгчдэд зорилсан энэхүү шинэ кинонд хосын харилцаа, итгэлцэл, тэр бүр олон нийтэд ил харагддаггүй зарим хандлагыг харуулсан, түүнчлэн хосуудын хоорондын холбоог сайжруулахад нөлөөлөхийг зорьжээ.

Анх удаа кинонд дүр бүтээхдээ насанд хүрэгчдэд зориулсан эротик кинонд тоглосон нь Ё.Мөнхдэмбэрэлийн хувьд маш зоримог шийдвэр байсныг тэр онцоллоо. 

“ХатуурЛ” кинонд Ё.Мөнхдэмбэрэл, Н.Сугармаа, Г.Очирбат нарын 20 гаруй уран бүтээлч хамтран ажиллажээ.

Шинэлэг, зоригтой, өөр өнцөг харуулсан гэж нээлтийн үзвэрийн анхны үзэгчид уг бүтээлийг тодорхойлсон бол кино багийн зүгээс "Хосуудыг асуудлаа зөв гарцаар шийдэж, аз жаргалтай амьдрахад нөлөөлөх түлхүүрийг олж чадна" хэмээн бүтээлээ товчоор дүгнэлээ. 

“ХатуурЛ” уран сайхны киног бүх IPTV, ОTТ ВИДЕО САНГААС үзэх боломжтой.
 




 

 

Top