"Гавьяат цол олгоно" хэмээн 30 сая төгрөг залилсан хэрэг гарчээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Цахим орчинд сүүлийн үед зар мэдээлэл байршуулах, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах байдлаар төрийн дээд цол, одон медаль олгоно хэмээн бусдыг залилж буй тохиолдол гарч байна. 

Тодруулбал, Монгол Улсын гавьяат цол авах зорилгоор үл таних хүнд 30 сая төгрөг өгч залилуулсан гэх хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ хэргийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байсан С, А, Д нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлсэн байна. 

Тэдэнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Алтан гадас одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын гавьяат зэрэг төрийн дээд цол, одон медалийг цахим орчин ашиглаж хуурамч фэйсбүүк хаягаар зар байршуулах болон эртний эд өлгийн зүйл зардаг нэр бүхий дэлгүүрт худалдан борлуулах байдлаар ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна. 

Эх сурвалж: ЦЕГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top