Хонь
Баасан гараг танаас тэвчээрийн шалгалт авна. Харин тэвчээр бол таны тийм ч хүчтэй тал биш. Ажил дээр нь бүх зүйл зогсож, юу бодож байгаагаа хэлэхийг хүснэ. Харин тэгэх хэрэггүй шүү. Үдэш нь таны дэлхий дахинд гомдсон гомдлыг сонсох хүн гэрт хүлээж байгаа. Урилгаас бүү татгалзаарай.
Үхэр
Хорвоо ертөнц танд “Хий, хэрэгжүүл. Би арыг нь даая” гэж шивнэнэ. Хувийн амьдрал нь хэтэрхий гэмээр сайн байна. Ганц бие үхрийнхэн хэн нэгэнтэй учирна. Ажил дээр нь ч гайхалтай дардан. Таны хүчин чармайлтыг хүмүүс анзаарна.
Ихэр
Өөртөө итгэх итгэл, бусдад итгэх итгэл унана. Ажил дээр нь зөрчил гарч магадгүй. Эргэн тойрны хүмүүс танаас ямар нэгэн зүйл нууж байгаа мэт санагдана. Мөнгөтэй болгоомжтой харьцахыг од эрхээс анхааруулж байна.
Мэлхий
Долоо хоногийн турш шүд зууж явснаа ойлгож, бие, сэтгэлээрээ тайвширна. Гэрт нь ч тайван уур амьсгал тогтоно. Ажил төрөлтэй холбоотой харилцаа холбоо идэвхэжнэ. Саналаас нь татгалзаж байсан хүнтэйгээ өнөөдөр тохиролцож чадна. Найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг бүү алд.
Арслан
Од эрхэс өнөөдөр танд алга ташна. Ямар ч өрөө рүү орсон та бүх анхаарлыг өөртөө татна. Хувийн амьдрал нь үлгэр мэт. Мөнгө ч таныг баярлуулахаа мартаагүй. Орлогын шинэ үүсвэр гэнэт гарч ирнэ. Сэтгэлийн хөөрлөөр олон амлалт өгөх вий.
Охин
Бүхнийг хяналтдаа байлгаж, аливаад Б төлөвлөгөөтэй байдаг таны тавиур өнөөдөр далийжээ. Саруул ухаан нь хаашаа ч юм алга болсон мэт. Харин найз нөхөдтэйгөө уулзвал сонирхолтой байна.
Жинлүүр
Сарын турш инээмсэглэлийнхээ ард нууж байсан бүхэн ил гарна. Та гэнэт бүх зүйл таарахгүй байгааг ойлгоно. Ажил дээрээ бусдын алдааны төлөө зэмлэл хүртэж, үл ойлголцол үүснэ.
Хилэнц
Энэ өдөр галзуу хулган дээр суусан мэт байх тул бүсээ зүүгээрэй. Хажууд нь суугаа хүн нь хэтэрхий чанга бохь зажилж, хэн нэгэн муухай харж байгаа мэт санагдаж, уурыг нь хүргэнэ. Та хүнд хатуу үг хэлэхээ мэддэг. Харин ингэх хэрэггүйг од эрхэс зөвлөж байна.
Нум
Баасан гарагийг морин дэлэн дээр угтана. Дэлхий ертөнц уудам, боломж асар их байгааг мэдэрнэ. Өнөөдөр таны үг хэл хурц байна. Гэнэтийн орлого орж ирэхэд талыг нь ч атугай үрэхгүй байхыг хичээгээрэй.
Матар
Сүүлийн хэдэн долоо хоног гаргасан хүчин чармайлт үнэгүйднэ. Цаг хугацаа, өөрийгөө зориулсан төслийг нь зогсоох эсвэл өөр хүнд шилжүүлнэ. Энэ бол удирдлагын шийдвэр ба та эсэргүүцэж чадахгүй.
Хумх
Хэрэв 13-ны баасан гарагийг зүгээр тоо гэж боддог бол бодит байдал өөр гэдгийг хэлнэ. Найдвартай мэт санагдаж байсан бүхэн хэврэг болно. Нөхөрлөлд ан цав үүснэ. Дэлхий ертөнц таны эсрэг мэт. Санаа зовох хэрэггүй, бямба гарагт мэдэгдэхүйц дээр болно.
Загас
Галт тэрэгний зогсоол дээр галт тэргэнд суух эсэхээ шийдэж чадахгүй зогсоно. Тархинд нь сэнс эргэлдэж, нэг ч бодолд нь газардах боломж өгөлгүй, эргэлдүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )