ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан бодол, эрч хүч хоёроо мөрөөдөлд бус үйлдэлд чиглүүл

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Өөдрөг байж, гэрэл гэгээг хүлээн ав. Санхүүгийн асуудлууд шийдэгдэж, ашиг олно. Хайртай хүнтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлнэ. Авьяасаа хэрэгжүүлэх ба шинэ ажил барьж авахаасаа өмнө туршлагатай хүмүүсээс зөвлөгөө аваарай.

Үхэр

Хүүхдүүдийнхээ ачаар санхүүгийн хувьд ашиг орлого олж, тэднээр бахархана. Хайртай хүнтэйгээ бүдүүлэг харьцахгүй байхыг хичээгээрэй. Завгүй хуваарьтай ч өөртөө цаг гаргаарай.

Ихэр

Эрүүл мэнд нь сайжирч, спортын арга хэмжээнд оролцох боломж гарна. Санхүүгийн байдал нь сайжрах ч зардлаас нь үүдэн төсөлд нь бэрхшээл гарна. Нийгмийн идэвх нь найз нөхдийнхөө хүрээллийг өргөжүүлэхэд нь тус болно. Бизнесменүүд түншүүдээсээ болгоомжлоорой.

Мэлхий

Хооллолтдоо анхаарч, спортоор хичээллээрэй. Зардлаа хязгаарла. Гэртээ өөрчлөлт хийх гэж байгаа бол бусад гишүүдийнхээ саналыг асуу. Ажил дээрээ шинэ арга барил нэвтрүүлээрэй.

Арслан

Саяхны хүндрэл бэрхшээл арилж, сэтгэл хөнгөрнө. Амьдралын хэв маягаа өөрчлөх цаг нь болжээ. Ажлын томилолт ирээдүйд ашиг авчирна.

Охин

Амарч, алжаалаа тайлаарай. Хөрөнгө оруулагчид санхүүгийн алдагдалтай тулгарч магадгүй. Ажил дээр нь эерэг өөрчлөлтүүд хүлээж байна.

Жинлүүр

Оюун бодлоо хайр, найдвар, итгэл, энэрэнгүй сэтгэл зэрэг эерэг зүйл дээр төвлөрүүл. Санхүүгийн хувьд хүнд өдөр. Шинэ хөрөнгө оруулалтын асуудал дээр бие даан шийдвэр гаргаарай.

Хилэнц

Дуртай ажлаа хийгээрэй. Эсрэг хүйстний тусламжийн ачаар санхүүгийн ашиг олно. Гэртээ аливаад тэвчээртэй хандахад илүүдэхгүй. Сайтар бодож боловсруулсан алхмууд үр дүнгээ өгнө.

Нум

Бодол, эрч хүч хоёроо мөрөөдөлд бус үйлдэлд чиглүүл. Санаандгүй эх үүсвэрээс мөнгө орж ирж, санхүүгийн асуудлыг нь шийдэхэд тус болно. Ажил дээрээ сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй.

Матар

Үзэн ядалтаас өөрийгөө чөлөөлөөрэй. Бусдад бус харин танд өөрт нь хор болж байна. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө сайтар тооцоолоорой. Дуусаагүй ажлаа амжуул.

Хумх

Боломжтой бол ажлаасаа эрт гарч, дуртай зүйлээ хий. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлбэл баяр баясгалан авчирна. Нөлөө бүхий хүмүүстэй ярилцвал шинэ санаа өгнө.

Загас

Энэ өдөр спортоор хичээллэж, цэвэр агаарт өнгөрүүлээрэй. Хувийн амьдралд нь ахиц гарна. Шинэ мэдлэг харилцаанд нь давуу тал олгоно. Тиймээс ном унших цаг гаргаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top