Азийн голлох хувьцаанууд унаж эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Ойрх Дорнодын хямралаас шалтгаалан Азийн голлох хувьцаанууд унаж эхэллээ. Тухайлбал Өмнөд Солонгосын “KOSPI” индекс 7.24% унаж, 19 сарын хамгийн муу үзүүлэлтээ үзүүлсэн байна. Улмаар Японы “Nikkei 225” индекс 3.06% унасан бол Австрали, Хонг Конг, Шанхайн томоохон хувьцаанууд 1.43-1.17%-иар тус, тус унажээ.

АНУ-ын хувьд Иранд зорьсон үр дүндээ хүрч, засаглалын хэлбэр солигдтол дайралтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэний дараа дэлхийн томоохон хувьцаанууд ч унаж эхэлсэн байна. Шинжээчдийн үзэж байгаачлан Ойрх Дорнодын хямрал нэг талдаа шийдэгдэх хүртэл хөрөнгийн зах зээл огцом хэлбэлзэлтэй байхыг анхаарууллаа. Түүнчлэн газрын тосны ханш огцом өссөн нь дэлхий даяар инфляцын дарамтыг улам нэмэгдүүлнэ гэж дүгнэж байна. Олон улсын санхүүгийн голлох байгууллагууд улс орнуудыг богино болон дунд хугацааны бодлогоо эргэн харж, яаралтай арга хэмжээ авахыг улс орнуудад анхааруулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top