Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, ДЦ-810 анги, “Мөнхийн Үсэг” групп, “Бадрах Өглөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.
Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-189 анги, “Алтаргана Констракшн” ХХК, “Дрийм АГЭ бласт” ХХК, Эрчим хүчний үндэсний төв ТӨХК, “Легал Полиси” ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын начин Х.Оргилболд, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн арслан Б.Даваадалай, аймгийн харцага Г.Гантулга нар үлдэв.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )