Хонь
Таны хувийн зан чанар үнэртэй ус мэт үйлчилнэ. Гэнэт орлого орно. Ахуйн асуудал, ажлаа цэгцлэхэд тохиромжтой. Ахмад настан эсвэл хамт олны дэмжлэг таны сэтгэл санааг өргөнө.
Үхэр
Таны эелдэг зан үнэлж, эргэн тойрны хүмүүсийн анхаарал, магтаалын үгс гайхшируулна. Гэр бүлдээ мөнгө зарцуулах хэрэг гарч магадгүй. Саруул ухаан нь бизнес болон үл ойлголцлыг шийдвэрлэхэд тус болно.
Ихэр
Эр зориг, өөдрөг байснаар хүндрэл бэрхшээлийг даван туулна. Санхүүгийн ашиг орлого олох магадлал өндөр. Зоримог алхам, шийдвэрүүд нь үр шимээ өгнө. Мөнгө, хайр сэтгэл эсвэл гэр бүлдээ урам нь хугарсан бол нөлөө бүхий хүнтэй уулзаж, тайвшрал олно.
Мэлхий
Хүүхдүүдийнхээ боловсролд мөнгө зарцуулах шаардлага гарна. Нууц мэдээллээ түнштэйгээ хуваалцах хэрэггүй. Мэдээлэл алдагдана. Гэнэтийн бэлэг гайхамшгийг бүтээхгүй.
Арслан
Өөртөө цаг гаргаж, эрүүл мэндээ бодож, агаарт алхаарай. Зээлсэн мөнгөө эргүүлэн өгснөөр санхүүгийн байдал нь суларна. Сайн дурын үйл ажиллагаа танд болон тусалж байгаа хүнд нь ашигтай байна.
Охин
Сэтгэл санааг нь өргөдөг зүйлээ хий. Санхүүгийн ашиг орлого хүлээлтэд хүрэхгүй. Далд өрсөлдөгч таны зөв биш гэдгийг нотлох гэж оролдоно. Бүхнээс илүү үнэлдэг хүмүүст цаг гаргаарай. Хайртай хүнтэйгээ амьдралынхаа хамгийн сайхан мөчийг өнгөрүүлнэ.
Жинлүүр
Дээдсийн арга хэмжээнд оролцож, сэтгэл санаагаа өргө. Бодлогогүй мөнгө үрдэг бол үнэ цэнийг нь өнөөдөр мэдэрнэ. Романтик үйлдэл нь хүлээсэн үр дүнд хүрэхгүй. Албан тушаал ахих эсвэл мөнгөн урамшуулал авч магадгүй. Эрүүл агаарт алхаж, амар амгаланг мэдрээрэй.
Хилэнц
Хуучин найзтайгаа уулзаж, сэтгэл нь сэргэнэ. Бизнесийн ашиг орлого баярлуулна. Гэр бүлийнх нь тантай асуудлаа хуваалцах ч харин та өөрийнхөө дуртай зүйлд цаг заваа зарцуулна.
Нум
Хэтрүүлэн идэх, өег хоол хүнснээс татгалзаарай. Дүү нар нь танаас зөвлөгөө хүснэ. Хайртай хүндээ чухал гэснээ хэлээрэй. Маргааш хожимдоно. Чухал хүмүүстэй ярилцахдаа анхааралтай байвал үнэтэй зөвлөгөө авна. Нөхцөл байдлыг зөв ойлгохыг хичээгээрэй.
Матар
Санхүүгийн байдал нь тогтвортой байх ба од эрхсийн байрлал орлогын олон боломжуудыг нээнэ. Таны үнэнч, чин сэтгэлийн хайр өнөөдөр жинэхэн ид шидийн хүчийг олно. Өөрийнхөө дутагдлыг засах тал дээр ажиллаарай.
Хумх
Үгээр хэлэхэд хэцүү ер бусын мэдрэмж авчирна. Гэхдээ энэ бол гуниг, айдас биш. Өөрөөсөө “Надад юу хэрэгтэй вэ” гэж асуухыг од эрхэс зөвлөж байна. Гэхдээ хариулах гэж бүү яар.
Загас
Ачаалал их байх ч таны эрүүл мэндийн байдал төгс. Үдээс хойш санхүүгийн байдал нь сайжирна. Таны мөрөөдөл энэ өдөр биелж магадгүй. Хүмүүс таны талаар юу бодох нь таны хувьд чухал болно.

Сэтгэгдэл ( 0 )