ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэнд хөл дээрээ бат зогсож байгаа мэдрэмж төрнө

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Өглөөнөөс эхлэн ямар нэгэн зүйл дутуу хийсэн эсвэл дутуу хэлсэн мэдрэмж төрнө. Энэ нь сар шинийн 6-ны өдрийн нөлөө бөгөөд 8.47 минутаас хойш шинийн 7 эхэлж, шинэ ажлын эрч хүч орж ирнэ. Баримт бичгээ цэгцлэх, төлөвлөхөд тохиромжтой өдөр.

Үхэр

Хөл дээрээ бат зогсож байгаа мэдрэмж төрнө. Та итгэл төрүүлнэ. Хэлэх үгээ цэгнээрэй. Бодож байгаагаа л ярь. Далд утгатай үг хэрэглэхээс зайлсхий.

Ихэр

Хуучин найз нөхдөөс мэдээ ирнэ. Мөнгө зээлэх ч хэрэггүй, зээлдүүлэх ч хэрэггүй. Өнөөдөр санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжгүй өдөр.

Мэлхий

Сэтгэл догдлуулсан өдөр. Дурсамжаа сэргээж, хуучин гэрэл зургуудаа үзэх, хайртай хүмүүстэйгээ өнгөрснийг дурсах хүсэл төрнө.

Арслан

Олны анхаарлын төвд байх дуртай ч өнөөдөр сүүдэр бараадсан нь дээр. Гэр бүлийнхэнтэйгээ энэ өдрийг өнгөрүүл. Хэнд ч юу ч нотлох хэрэггүй. Чимээгүй орчинд хүн бүхэн танд чин сэтгэлээсээ ханддаггүй гэдгийг ойлгоно.

Охин

Өнөөдөр толгойн дахь бодлоос зүрхнээс гарах үг илүү чухал. Санаандгүй хэлсэн үгэнд далд санаа агуулагдана. Хуучин эд зүйлсээ цэгцэл. Заримыг нь хаяж, заримыг нь хэрэгтэй хүнд нь өг. Эргэн тойрны орон зайгаа чөлөөл. Амьдралд нь шинэ зүйл удахгүй орж ирнэ.

Жинлүүр

Амаргүй даваа гараг. Хүчээ дайчлах хэрэг гарна. Бүхнийг амжуулах гэж зүтгэх хэрэггүй. Нэг ажлыг барьж авч, сайн хий. Үдэш таныг чин сэтгэлийн яриа хүлээж байна. Ярилцах хүн нь таны дотнын хүн байна.

Хилэнц

Таныг гэсэн хүмүүс л таныг эргэн тойронд байдаг гэж боддог уу? Харамсалтай нь, тийм биш. Үүнийг ойлгоогүй цагт үнэнийг олох гэж бүү хичээ. Өнөөдөр бусдыг буруутгах бус харин бусдыг ойлгож, уучлах нь чухал гэдгийг ойлгоно.

Нум

Санаа, санаачилгаа биежүүл. Заримыг нь үнэхээр амьдралд хэрэгжүүлэх боломжтой. Тэмдэглэж, төлөвлө. Гэхдээ энэ өдөр шинэ ажил эхлүүлэх хэрэггүй.

Матар                             

Сайхан өдөр. Ажил буцалж, удирдлага нь сэтгэл хангалуун, ажил төрөл ч бүтэмжтэй байна. Гэхдээ ажлаас гадна гэр орон, гэр бүл, үр хүүхэд байдгийг санаарай. Тэдэндээ цаг гарга. Эцэг, эхтэйгээ утсаар ярьж, сэтгэлийг нь сэргээсэн үг хэлээрэй.

Хумх

Санаа бодлоо цэгцэлж, учрыг нь ол. Толгойд нь байнга орж ирдэг зарим санаагаа бичээд авахад гэмгүй. Хожим нь ямар олон санаа биелдэг болохыг хараад гайхна. Хүн бүхэн таныг ойлгох албагүй. Хүн бүхэн ижил сэтгэдэг байсан бол хорвоо ертөнц хэтэрхий гунигтай байх байсан.  

Загас

Өнгөрч буй оноо дүгнэж, хөдөлмөрч, хичээнгүй өөртөө талархал илэрхийл. Маш бага зүйл амжуулсан мэт санагдвал өөрийгөө зоригжуул. Алдаа юу? Алдаа байсан гэхдээ алдаа гаргадаггүй хүн байхгүй. Удахгүй шинэ мөчлөг нь эхэлнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top