
Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн 2025 оны III дугаар хурал 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн 2026 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх зуны улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа.
2026 оны олон улсын зуны хуваарьт нислэгт дотоод болон гадаадын нийт 17 агаарын тээвэрлэгч 22 чиглэлд 10905 нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн байна. Орон нутгийн агаарын шугамд “МИАТ” агаарын тээвэрлэгч 7 чиглэлд 1048, “Хүннү Эйр” агаарын тээрвэрлэгч 1 чиглэлд 120 нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн байна.
.png)
.png)
.png)
.png)
.png)

Сэтгэгдэл ( 0 )