ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынханд хэн ч саад болж чадахгүй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Аливаад нухацтай хандвал олон зүйлийг өмнөхөөс ч илүү хийж чадна. Хөнгөмсөг, бодлогогүй байх нь аюултай. Ялангуяа санхүүгийн асуудал дээр хоёр дахин их болгоомж илүүдэхгүй. Гэнэтийн бэлэг авч, дотнын хүмүүс нь сэтгэл санааг нь өргөнө.

Үхэр

Их ажлын өдөр. Урьдынхаас илүү олон ажилд амжилтад хүрнэ. Үүнд таны дур булаам байдал ч багагүй үүрэг гүйцэтгэнэ. Шинэ хамтын ажиллагааны эхлэл тавигдана. Ингэснээр төсвөө нэмэгдүүлж, шинэ ур чадвар суулгана.

Ихэр

Нэлээд хүнд өдөр. Гэхдээ та сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, амжилтад хүрч чадна. Зөв шийдвэр гаргаж, чухал гэснээ сонгоно. Албан тушаал ахих боломж байна. Гэнэтийн зочид ирж магадгүй.

Мэлхий

Үдээс өмнө чухал асуудлаа шийдээрэй. Хүнд цаг үед нь таныг дэмждэг хүмүүстэйгээ тохиролцоонд хүрнэ. Харилцаа холбоо тогтоох гэж цагаа үрэхээсээ өмнө ийм дэмжлэг хэрэгтэй эсэх талаар бодоорой. Үдшийг өөрийнхөө хоббинд зориулаарай.

Арслан

Нөхцөл байдалд уян хатан байх нь чухал. Ажил дээр нь зөрчилдөөн үүсэж болзошгүй. Таныг дэмждэг гэж бодож байсан хамтрагчтайгаа маргаж магадгүй. Асуудлыг бүтээлчээр ярилцаарай. Өөрөөсөө тэс өөр хүнд дурлаж, толгойгоо алдах вий.

Охин

Үдээс өмнө чухал уулзалтуудаа төлөвлөөрэй. Ярилцах хүнээ мэдэрч, бүх асуудлаа үр дүнтэй шийдвэрлэж дөнгөнө. Үдээс хойш төлөвлөгөө зохиох тайлан гаргахад тохиромжтой. Мөнгөө бодлогогүй зарцуулах эрсдэл бий.

Жинлүүр

Сонирхолтой өдөр хүлээж байна. Ажил ч их байна. Байдаг гэдгээ ч мэдэж байгаагүй авьяас нь хэрэг болно. Хэрэгтэй хүмүүстэй танилцана.

Хилэнц

Хүндрэл бэрхшээлийн өмнө бууж өгөхгүй байгаа нь сайн хэрэг. Илүү дайчин байвал боломжгүй мэт санагдсан зүйлдээ ч хүрэх боломж байна. Таныг байнга шүүмжилдэг хүмүүстэй олон цагийг өнгөрүүлэх хэрэггүй.

Нум

Тайван өдөр. Юунд хэрэхийг хүсэж байгаагаа сайн мэдэх ба итгэлтэй зорилго өөд алхана. Таны замд хэн ч саад болж чадахгүй. Биеэ барьж чадахгүй гэсэн нөхцөл байдлаас зөнгөөрөө зугтана. Хэрэгтэй хүмүүст сэтгэгдэл үлдээнэ.

Матар

Санаа зовох шаардлагагүй. Үйл явдал хүссэн шиг өрнөхгүй ч нөхцөл байдал эерэг тал руугаа хандана. Өөрийнхөө хүчид итгээрэй. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй байгаа бол авч чадна.

Хумх

Амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол хурд хэрэгтэй. Өнөөдөр жижиг ч гэсэн ажлыг хойшлуулж болохгүй. Уулзалтад хоцрохгүй байхыг хичээгээрэй. Хов жив хөөцөлддөг хүмүүсээс хол бай.

Загас

Эргэн тойрны хүмүүс таны хэрэгт оролцож, таагүй байдал үүсгэнэ. Ялангуяа өглөө бухимдалтай байна. Үдээс хойш санхүүгийн асуудал хурцдаж болзошгүй. Хүнд байдлаас гарахад хугацаа хэрэгтэй ч бүх зүйл амжилттай шийдэгдэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top