Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ энэ жил 27 дахь удаагаа Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдах гэж байна. 27 дахь удаагийн тус тэмцээнийг хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж. Тус баярыг 2023 он хүртэл гуравдугаар сард зохион байгуулдаг байсан бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор 2024 оноос эхлэн хоёрдугаар сарын эхээр хийдэг болсон байна.
Монгол орон тэр дундаа говь нутаг хоёр бөхт тэмээ, тэмээний соёлоороо гадаад дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг ихээр татдаг байна.
Тэмээний уралдаан, өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах тэмээчдийг бодлогоор дэмжин ажиллах, тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохиогддог энэхүү арга хэмжээ энэ жил богино зайны олон төрлийн уралдаантай байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэл ( 0 )