Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар Орхон аймагт ажиллаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улсын хоёрдугаар төв эмнэлэг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамтын ажиллагааны хүрээнд УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн дарга Б.Эрдэнэбулган эмчээр ахлуулсан Ангиографийн тасгийн эмч нар хоёр өдрийн турш БОЭТ-д ажиллаж, төлөвлөгөөт элэгний хавдрын судас бөглөх эмчилгээг 6 хүнд, хяналтын үзлэгийг 10 орчим хүнд тус тус хийлээ. Мөн БОЭТ-ийн эмч нарт зориулсан лекц, сургалт зохион байгуулсан байна.

Түүнчлэн элэгний хавдар задарсан яаралтай тохиолдолд ангографийн мэс ажилбарыг яаралтай журмаар амжилттай хийж ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top