Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого оны эхний хоёр сарын байдлаар 275.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс даруй 37% буурсан байна. Харин эсрэгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 380.8 тэрбум төгрөг болжээ. Хэдийгээр мөн хугацаанд зарлага 27.5% буурсан ч орлого нь зардлаа нөхөж чадахгүй байгаа юм.
Харж, анзаарах ёстой өөр нэг тоо байгаа нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийнтоо өссөн байна. Давхардаагүй тоогоор 3.1 сая хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан нь өмнөх оноос 2.2% өссөн үзүүлэлт аж.

Сэтгэгдэл ( 0 )