Хятадын гаалийнхан нэг тонн бугын чив илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хятадын гаалийн албаны ажилтнууд нэг тонн хөлдөөсөн бугын чив илрүүлжээ.

Хориотой бараа ачсан гурван автомашиныг Хонконг-Жухай-Макао гүүрээр хил агарахыг завдах үеэр саатуулсан байна.

Шинжилгээгээр Cervus nippon төрлийн бугын нийт 956 кг чив илэрчээ. Бугын чивийг Хятадын уламжлалт анагаах ухаанд болон хүнсэнд хэрэглэдэг байна. Хятадад тусгай зөвшөөрөлгүй амьтан, ургамал болон малын гаралтай бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг хориглодог хуультай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top