ШҮҮХ | Хохирогч гэгдэж буй Д.Саяннямбуу яллагдагчдыг цагаатгахыг хүслээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл, Д.Саяннямбуу нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, шийдвэрээ гаргахаар завсарлалаа.

Шүүх хуралдаан шийдвэр гаргахаар завсарлахаас өмнө хохирогч болон яллагдагчаар татагдсан Д.Саяннямбуу яллагдагчдыг цагаатгаж өгөхийг хүслээ. Өөрөөр хэлбэл Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарыг уг хэргээс цагаатгахыг хүссэн юм.

Хэргийг сануулахад, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний клубын гадаа талбайд 2025 оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө хэрэг гарсан.Ц.С нар нь Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон билээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх удахгүй шийдвэрээ танилцуулна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.77) 32 минутын өмнө

Гайгүй хэдэн юм аваа биз.

0  |  0
Чааваас(172.91.182.247) 36 минутын өмнө

Эргүү хүүр вэ. Хэдэн төгрөг авсан юм бол доо

0  |  0
Top