ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынханд санхүүгийн амжилт ирнэ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хонь

Ундарсан их эрч хүчээ эрсдэлтэй зүйлд бүү үр. Эхлүүлсэн ч удаан хойшлуулсан ажлаа дуусгах нь дээр. Утас зэрэгтээ хуримтлагдсан дижитал хогноосоо салах эсвэл биеийн тамирт хүчээ зориулаарай. Ямар нэгэн файл эсвэл санаа олсноор шинэ эхлэлийг тавина.

Үхэр

Таны найдвартай байдал таны хүч. Бусад хүмүүс шинэ санааны эрэлд гарч байхад та өдөр тутмын ажлаа хийнгээ чухал нээлт хийнэ.

Ихэр

Үдээс өмнө зөн совиндоо итгэхэд гэмгүй. Зарим хүмүүсийн зөн совин нь жинхэнэ гэгээрэлд хүргэсэн тохиолдол гардаг. Дотоод мэдрэмжээ сонсож, хүслээ даагаарай. Үр дүнд нь харамсахгүй шүү.

Мэлхий

Та сэтгэл хөдлөлийн соронз мэт байна. Энэ өдрийг таатай хүмүүстэй уулзаж, ярилцан, чин сэтгэлээсээ инээхэд зориулаарай. Ингэснээр эрч хүчээ нөхнө.

Арслан

Сурах явцдаа стандарт бус шийдэл хэрэглээрэй. Даалгавар ч тийм энгийн байхгүй. Таны хэвийн хандлага үр дүнгээ өгөхгүй. Шинэ зүйл турших, тэр бүү хэл алдаа гаргахад ч буруудах зүйлгүй. Ямар ч тохиолдолд үр дүн өндөр байна.

Охин

Жижиг асуудалд ч анхааралтай байхыг од эрхэс зөвлөж байна. Анхаарлын гадуур үлддэг бүхнийг шалгаарай. Индүүгээ унтраасан эсэх, хаалгаа түгжсэн эсэх эсвэл чухал баримтаа далд хийсэн эсэхээ нягтлаарай. Таагүй зүйлээс хамгаална.

Жинлүүр

Энэ өдөр аливаад хөнгөн хандах нь чухал. Нөхцөл байдлыг хэрэггүй бодлоор хүндрүүлэх шаардлагагүй. Тухайн үед орж ирсэн санаа байгаа оноход нь тус болно.

Хилэнц

Таны үг танд дэм ч болно, асуудал ч болно. Гэм хоргүй тоглоом хийхдээ  ч болгоомжтой байх хэрэгтэй. Тэр тусмаа шүүмжлэл. Бусадтай маргахгүйн тулд сэтгэлээсээ магтаалын үг хэлээрэй.

Нум

Санхүүгийн амжилт гэнэт ирнэ. Хүнд хүчир хөдөлмөрийн дүнд бус харин хуучин харилцаа холбоо, санаандгүй яриа эсвэл нэгэн цагт мартсан баримт бичгийн ачаар амжилт ирнэ. Нээлттэй ярилцаж, шуудангаа шалгахаа мартуузай.

Матар

Аливааг эмх цэгцтэй байлгах, бүхнийг хянах хүслээ хүмүүс рүү чиглүүлэх хэрэггүй. Ажлын арга барил, гэр орныхоо төсвийг сайжруулаарай. Ингэж бусадтай хэл ам хийлгүйгээр өөрийнхөө эрх мэдлийг мэдэрнэ. Нийгмийн сүлжээн дэх нууцлалын тохиргоогоо шалгах, нууц үгээ солих зэрэг хил хязгаараа хамгаалснаар илүү чөлөөтэй болно.

Хумх

Од эрхэс танд өөрчлөлтийн дохио илгээж байна. Гэхдээ өөрчлөлт янз бүр байдаг. Энэ удаад хувьсгал биш харин таны дассан зүйлээс нэг алхам өөр зүгт хийх өөрчлөлт. Өдөр тутмын аль нэг хэвшсэн ажлаа шинээр солиод үз. Үр дүн нь таныг гайхшируулна.

Загас

Сонирхолтой хүмүүс эсвэл санаа танд татагдана. Гэхдээ од эрхэс бүгдэд нэгэн зэрэг итгэхгүй байхыг сануулж байна. Нягталсан асуулт тавихаас бүү залхуур. Үнэтэй мэдээлэл гүнд нь оршдог.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top